Сонгодог урлагийн шилдэг бүтээл болох А.Аданы “Жизель” балетыг Өмнөд Солонгосын “Wise Ballet Theater”, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын бүжигчид хамтран тавих гэж байна.
Нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй балетын “Жизель”-ийн дүрийг Дуурийн театрын балетын гоцлол бүжигчин Б.Саруул амилуулах аж. Дашрамд дурдахад, “Жизель” балеть Монголын тайзнаа тавигдсаны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.
Арваннэгдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын Илсан хотын Гоян Арамнүри “Арам” театрт /고양아람누리 아람극장/ тавигдана.