Катар Улсын Доха хотод энэ сарын 05-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа урьдчилсан буудлагадаа 4-р байраар шалгарч “TOKYO 2020” Олимпийн наадмын эрхээ авсан билээ. Тэгвэл өчигдөр үдээс хойш /2019.11.08/ финалын буудлагаа амжилттай хийж “Мөнгөн” медалийн эзэн боллоо.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 1996 оны Атлантын “Алтан” олимпод анх 18 настайдаа оролцож, шагналт тавдугаар байрт шалгарснаасаа хойш “Сидней-2000”, “Афин-2004”, ”Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио -2016”, “Токио-2020” гээд долоо дахь удаагаа олимпийн наадамд оролцох эрхээ аваад байна.
Тэмцээндээ амжилттай оролцож “Токио 2020” олимпийн наадмын эрхээ авч, “Мөнгөн” медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаадаа баяр хүргэе.