Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 14. Сумъяа гараг. Шийдэм одтой, нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Гал
Суудал: Мунхрахуй
Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.
Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.