Бодибилдинг Фитнессийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Энэ сарын 8-10-ны өдрүүдэд БНСУ-ын Чэжүд болсон ДАШТ-нд нийт 37 орны 318 тамирчин оролцжээ. Манай улсаас 16 тамирчин, 2 ОУ-н шүүгч, 2 албаны хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ.
АЛТАН МЕДАЛЬ хүртсэн тамирчид:
Б.Хэрлэн /Бодибилдингийн 21 нас хүртэл залуучууд +75 кг/
Д.Энхбилэг /Эмэгтэй модель -155 см/
Н.Ануужин /Эмэгтэй спорт модель +165 см/ Н.Ануужин энэ удаагийн тэмцээнд алтан медаль хүртэж аварга болсноор ДАШТ-ий хошой аварга болж байгаа юм.
Б.Хүсэлтүвшин /Эрэгтэй атлетик -182 см/
МӨНГӨН МЕДАЛЬ хүртсэн тамирчид:
Г.Гансаруул /Эмэгтэй атлетик -165 см/
- Г.Гансаруул /Эмэгтэй атлетик 30-40 нас/
З.Ариунаа /Эмэгтэй атлетик 40-с дээш нас/
ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн тамирчид:
С.Дуламрагчаа /Бодибилдингийн мастер 50-59 насны -80 кг/
Ж.Баянмөнх /Эрэгтэй фитнесс +170 см/
Д.Энхбилэг /Эмэгтэй фитнесс -160 см/
З.Ариунаа /Эмэгтэй атлетик +165 см/
З.Оюун-Ундрах /Эмэгтэй модель 40-с дээш нас/
ШАГНАЛТ 4-Р БАЙР хүртсэн тамирчид:
Б.Адъяахүү /Эмэгтэй спорт модель 30-с дээш нас/
Ж.Баянмөнх /Эрэгтэй спорт модель -180 см/
Х.Далайжаргал /Эмэгтэй атлетик -165 см/
Б.Адъяахүү /Эмэгтэй спорт модель -165 см/
ШАГНАЛТ 5-Р БАЙР хүртсэн тамирчид:
Б.Солонго /Эмэгтэй модель -155 см/
Х.Далайжаргал /Эмэгтэй атлетик 40-с дээш нас/