Монгол угсаатны хувцас загвар болон хөөмийн уралдаан Буриадад болно

h«Торгон зам» угсаатны загвар болон «Газрын амьсгаа» хэмээх хөөмийн мастеруудын уралдаан 11-р сарын 12-оос 14-ний өдрүүдэд Буриад улсад болно.

Угсаатны загварын уралдааны үндсэн сэдэв энэ онд үндэсний хувцас, угсаатны сэдвийг орчин үеийн хувцас загварт нэгтгэх явдал ажээ. Энэ уралдаан Буриад улсад 4 дэх удаагаа, харин хөөмийчдийн уралдаан 6 дахь удаагаа явагдаж байгаа юм байна.

Уралдааны сонгон шалгаруулалт 11-р сарын 12-нд, харин хоёр уралдааны хамтарсан тоглолт 11-р сарын 14-нд Бестужевын нэрэмжит Орос Улсын жүжгийн театрын тайзнаа болно. Уралдаанд загвар зохион бүтээгчид, дуучид Орос, Монголын олон бүс нутгуудаас оролцож, Буриад, Хакаси, Алтайн хязгаар, Тува, Монголын шилдэг хөгжимчид, хөөмийчдийн аялгуунд үндэстний хувцас, гоёл чимэглэлийн загвар үзүүлбэрийг үзэгчид үзүүлэх юм байна.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …