“Женко” клуб АНУ-д салбараа нээжээ

МЖБХ-ы ерөнхийлөгч Х.Баттулгын 1994 онд байгуулж байсан “Женко” клуб АНУ-ын Калифорни мужийн Беркле хотноо өөрийн салбараа нээжээ.

Тус клубийн захирал, МЖБХ-ы ерөнхийлөгч Х.Баттулгын гарын үсэг бүхий батламжийг самбо болон жиужицу бөхийн дэлхийн аварга, жүдогийн ОУХМ Б.Арвин-Эрдэнэ АНУ-ын нэрт дасгалжуулагч, тулааны спортын хар бүст Дэвид Калханд гардуулснаар салбар клуб үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн байна.

Нээлтийн ажиллагаанд клубийн анхны гиш үүд болох 18 жүдоч, тэдний гэр бүл, жиу-жицугийн дэлхийн аварга О.Болд-Эрдэнэ, Б.Ариун-Эрдэнэ, Г.Эрхэмбаяр нарын хүндэт зочид оролцжээ. Тус клубийн дасгалжуулагчаар тулааны спортын таван төрөл жүдо, самбо, кураш, жиу-жицу, мэргэжлийн бөхөөр Монгол Улсын аварга болж байсан, дэлхийн аваргын хошой хүрэл медальт ОУХМ Д.Мөнхбаясгалан  ажиллах юм байна.

Сонирхуулахад, Женко клуб нь эгнээнээсээ олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг нарын шилдэг тамирчдыг бэлтгэн гаргасан билээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …