Маргааш нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан шуурга шуурна

Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна. Мөн Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын өмнөд, Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр  Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод,Сүхбаатарын нутаг аймаг, Увсын баруун, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Дорноговийн хойд хэсгээр 1-26.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 26см, Увсын Хяргас, Завханы Тосонцэнгэл, Баянтэс, Баянхайрхан, Их-уул, Цагаанхайрхан, Түдэвтэй, Хөвсгөлийн Их-Уул, Жаргаланд 10-15 см зузаан цастай байна. 

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …