Мянган оюутны шинэ байранд орох оюутнууд сургуульдаа хүсэлт гаргаарай

shine-1000-oyutnii-bair “Мянган оюутны байр”-ны нэгдүгээр байрны барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад оруулахад бэлэн болсон бөгөөд ирэх долоо хоногт Улсын комисст хүлээлгэж өгөхөөр болсон байна. Нэгдүгээр байрны барилга, ус, дулааны асуудал бүрэн шийдэгдсэн гэнэ.

Харин хоёрдугаар барилга дулааны болон бохирын асуудалтай байгаа бөгөөд одоогоор түүнийг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Оюутны шинэ байранд  хамрагдах хүсэлтэй оюутан байвал өөрийн сурч буй сургуулийнхаа сургалтын албанд хандах боломжтой юм байна. Шинэ оюутны дотуур байранд 1-3 курсынханыг илүүтэйгээр хамруулах ажээ.

Дотуур байрны хувьд давхар бүртээ 14 өрөөтэй бөгөөд талбайн хэмжээнээс хамаарч хоёроос дөрвөн оюутан суух боломжтой байхаар төлөвлөгдсөн байна.

 Одоогоор улсын 12, хувийн 25 их, дээд сургуулийн оюутнуудын  хүсэлт ирээд байгаа аж.

О.Рана

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …