Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 10 сарын 24-ний ээлжит хуралдааны үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга “Зарим хэвлэлээр нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр тус газрын технологийн хэлтсийн мэргэжилтэн Г.Амарсанааг зодож, хүнд гэмтээсэн тухай мэдээлэл гарсан.
Энэ мэдээлэл үнэн бодитой эсэх, хэрэв үнэн бол хүний эрүүл мэнд, бие мах бодид ноцтой хохирол учруулсан албан тушаалтад ямар арга хэмжээ авсан бэ” хэмээн тодруулав. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэлэхдээ, “Би албан томилолтоор гадаадад ажиллаад ирсэн. Ийм явдал болсон нь үнэн. Нийслэлийн Боловсролын газрын орлогч даргаар ажиллаж байгаа Х.Батбаярт хариуцлага тооцож, ажлаас халах арга хэмжээ авна” гэж мэдэгдлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.