Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач Д.Батхуягийн “Хан хэнтийн өнгө-3” бие даасан үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач Д.Батхуягийн “Хан хэнтийн өнгө-3” бие даасан үзэсгэлэн үзэсгэлэнд эзэн Чингис хааны түүхэн холбогдолтой, уул усны холбогдолтой 40 гаруй уран бүтээлийг үзэгч олондоо толилуулан дэлгэжээ.
Зураач Д.Батхуяг нь 1971-1975 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд ардын зураач Л.Гаваагийн урланд уран зургийн мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд 1975 оноос одоог хүртэл Хэнтий аймгийн урчуудын холбоонд зураачаар ажиллан хөдөө орон нутагтаа уран бүтээлээ 40 гаруй жил туурвисаар байна.
Зураачийн уран бүтээлийн онцлог нь уран зургийн аргаар Их хааны түүхэн газар нутаг болон Буриад зон олныхоо аж амьдралыг тусгасан бүтээлүүдийг чадварлагаар дүрслэн үзүүлдэгт оршино.