«Сочи 2014» өвлийн олимпийн бамбар Хойд туйлд хүрчээ

images (1)«Сочи 2014» Өвлийн олимпийн бамбарын буухиа өвлийн Олимпийн наадмын түүхэнд хамгийн удаан үргэлжлэх өргөн цар хүрээтэй ажиллагаа болж байна.

Энэ хүрээнд олимпийн бамбарыг оросын «Ялалтын 50 жилийн ой» атомын мөс хагалагч онгоцоор дэлхийн түүхэнд анх удаа Хойд туйлд тээвэрлэж хүргэсэн байна. Тодруулбал, 10-р сарын 15-нд Мурманскаас гарсан мөс хагалагч онгоц Хойд Мөсөн далайгаар 2500 гаруй км замыг туулж, өнөөдөр Хойд туйлд хүрчээ.

Хойд туйлд хүрсэн нь буухианы дөрвөн тусгай үе шатны нэг юм. Хожим Олимпийн бамбарыг Байгал нуурын ёроолд буулгаж, 5300 метр өндөр Эльбрус оргилд гаргаж, задгай сансар луу явуулахаар төлөвлөөд байгаа билээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …