“Алтан өд” наадмын хоёрдугаар шатны бүтээлүүдийг зарлалаа

Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлаа. 2001 оноос эхлэн 19 дэх удаагаа болж байгаа энэхүү наадмын хоёрдугаар шатанд 29 бүтээлийг шалгаруулжээ.

“Алтан өд” наадам энэ жил яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн найман төрлөөр шилдгүүдийг шалгаруулж байгаа юм.

Шилдгээр шалгарсан бүтээл “Алтан-өд” цомын эзэн болох бөгөөд шагнал гардуулах ёслол энэ сарын 27-нд Хүүхдийн урлан бүтээх төвд болно.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …