МАН-ын бага хурал 14:00 цагаас эхлэнэ

b8af7f29205ffd3bbigУлс төрийн ууган хүчин болох Монгол ардын намын бага хурал өнөөдөр 14.00 цагт эхлэх юм. Бага хурлаар 27 дугаар Их хурлын төлөөлөгчдийг ёсчлох, хэлэлцэх асуудлыг тодотгоно.

Харин маргааш эхлэх Их хурлаар намын дарга, удирдлагын багийг өөрчлөх, дүрмийг шинэчлэн батлах юм. Их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 680 нь анх удаа сонгогдсон гишүүд бол 91.4 хувь нь дээд боловсролтой юм байна. Улс төрчдөөс гадна нийт төлөөлөгчдийн 45.8 хувийг хувийн хэвшил, бизнесийн салбарынхан бүрдүүлэх ажээ. Олон нийтийн анхаарлыг татаж буй МАН-аас Их хурлаас гарах дүрмийн шинэчлэл, намын шинэ дарга хэн байх вэ гэсэн асуултын хариу энэ өдрүүдэд тодорхой болох юм.

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Авлигын эсрэг сургалтад 1372 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 6-10-ны …