Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 26. Сумъяа гараг. Онгоц одтой, гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Мод
Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Их хүйтэн болох улирал 23 цаг 12 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.