Герман улсын Мюнхен хотноо болж буй буудлага спортын H&N цомын тэмцээнд /2020.01.22-26/ оролцсон Монгол Улсын баг тамирчдаас ОУХМ Энхтайваны Даваахүү хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр 10 метрийн хийн гар бууны дасгалд цэцээ сорьсон бөгөөд уг дасгалд Италийн тамирчин Монна Паоло 583 оноо, Украины тамирчин Омелчук Олег 583 нар алт, мөнгөн медаль хүртжээ. Харин АНУ-ын тамирчин Николаус Моурер, ОУХМ Э.Даваахүү нар 582 оноогоор хүрэл медалийн эзэд болсон байна.
Сонирхуулахад, Монголын буудлага спортын тамирчдаас “Токио 2020” олимпын наадмын хоёр дахь эрхийг ОУХМ Э.Даваахүү Бээжин хотноо 2019 оны нэгдүгээр сарын 20-29-нд болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 577.9 оноогоор тавдугаар байрт шалгарч авсан юм. Тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй 11 жил хичээллэснийхээ үр дүнд ийнхүү Токиог зорихоор болсон юм.