ЭМГЭНЭЛ
“Бээжин-2008”, “Лондон-2012” Олимпийн аварга, Сагсан бөмбөгийн спортын домогт тамирчин Коби Бийн Брайант 41 насандаа зуурдаар таалал төгсөж, дэлхийн спорт сонирхогчид, Спорт-Олимпийн их гэр бүлд хүнд гарз тохиолоо.
Домогт тамирчин Коби Бийн Брайант нь АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо/NBA/-ны лигт “Лос-Анжелес Лэйкерс” багийн тоглогчоор 20 улирал тоглохдоо таван удаа аварга болж, 18 удаа бүх оддын тоглолтод сонгогдсон бөгөөд бүх цаг үеийн оноо авалтын дөрөвдүгээр бичигдэх амжилтыг үзүүлсэн билээ.
Түүний Спорт-Олимпизмийн их үйлсэд оруулсан хувь нэмэр, дэлхийн сая сая спорт сонирхогчид, хөгжөөн дэмжигчдийг байлдан дагуулсан түүний шилдэг тоглолтууд бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Түүний амжилтуудаас:
– “Бээжин-2008”, “Лондон-2012” Олимпийн аварга;
– АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо/NBA/-ны лигийн аварга- 2000, 2001, 2002, 2009, 2010 онуудад;
– Нэг тоглолтод хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн тоглогч /12 удаа/- 2003 он;
– Лигийн нийт тоглолтод 1500 оноо авсан хамгийн залуу тоглогч /27 нас/;
– Лигийн нийт тоглолтод 2000 оноо авсан хамгийн залуу тоглогч /29 нас/;
– Цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн хамгийн залуу аварга /18 нас/;
– Гарааны бүрэлдэхүүнд гарсан хамгийн залуу тоглогч /18 нас/; – Хамгийн үнэ цэнэтэй тоглогч /MVP/- 2007, 2009, 2010 онуудад;