МИАТ компани Бээжин, Хонконгийн зарим нислэгээ цуцаллаа

Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани коронавирусын дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцаллаа.

Нислэг цуцалсантай холбоотойгоор зарим хэвлэлд ташаа мэдээлэл гарсан тул МИАТ мэдээллийг тодруулан, өчигдөр /2020.01.30/ албан ёсны МЭДЭГДЭЛ гаргав.
 

МЭДЭГДЭЛ
 

Зарим мэдээллийн хэрэгслээр бүх нислэгээ цуцласан гэх ташаа мэдээлэл явж байгааг анхаарна уу.

МИАТ компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонконг хотын чиглэлд хоёр болон гуравдугаар сард нийт найман нислэг цуцласан бөгөөд бусад нислэг хэвийн үргэлжилж байна.

Бид нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байна.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаараас авна уу.


НИСЛЭГ ЦУЦЛАГДСАН АЯЛЛУУД


Бээжин:
 

  • Хоёрдугаар сарын 3, 5, 7, 9, 11, 12, 14, 17, 19, 29-ний өдрийн ОМ223/224

Хонконг:
 

  • Нэгдүгээр сарын 31
  • Хоёрдугаар сарын 14-ний өдрийн ОМ297/298 
  • Хоёрдугаар сарын 3, 24,
  • Гуравдугаар сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971/2972 аялал.

http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …