Ц.Бямбажав “Токио-2020” олимпод оролцох болзол хангалаа

Энэ сарын 2-нд Япон Улсын Кюүшюү арал дээр зохиогдсон 64 дэх удаагийн уламжлалт “Беппу-Ойта” олон улсын марафонд оролцсон Монголын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин Цэвээнравдангийн БЯМБАЖАВ  V байрт шалгарчээ.  Тэрбээр 2 цаг 09 минут 03 секундийн амжилтаар тавдугаар байр эзэлж , “Токио-2020” олимпын наадамд оролцох болзол хангалаа.

Өмнө нь марафонч Б.Мөнхзаяа мөн олимпын наадамд оролцох болзлоо биелүүлсэн бөгөөд “Токио-2020” олимпын наадам Монголын хөнгөн атлетикчдийн хувьд 11 дэх олимп болох юм.

http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …