Түүхий нүүрсийг элсэн доор нуун тээвэрлэж явсныг илрүүлжээ

Хоёрдугаар сарын 1-ний өдөр “Northbenz” маркийн автомашинаар иргэн Б нь найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нуун тээвэрлэж явсныг НМХГ-ын алба хаагчид илрүүлжээ.

Налайх дүүргээс тээвэрлэж байсан тус нүүрсийг “Амгалан” дулааны станцад төвлөрүүлэн шалтгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Засгийн газарын шийдвэрээр өнгөрөгч 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ. Иймээс нийслэлийн бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхээр завдсан, болон хэрэглэж байсан хувь хүнийг Зөрчлийн хуулийн дагуу 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 3 хүртэлх сая төгрөгөөр торгож буй.

http://credit-n.ru/zaymi-listing.html

Санал болгох мэдээ

МОНГОЛ – ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын …