“АВЛИГАГҮЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

p17rnshc8olvn1kao1ed81l767g1 Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөө”-г баталсан юм. Энэхүү төлөвлөгөөний дагуу авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх, ухуулан сурталчлах, байгууллагын удирдлагуудаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү төлөвлөгөөний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын Газраас “Авлигагүй төрийн үйлчилгээ” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, ил тод болгох чиглэлээр нийслэлд хийсэн ажлууд болон, барилга эхлүүлэх, газар эзэмших, өмчлөх зөвшөөрлийг нэг цэгт шилжүүлсэн тухай нээлттэй мэдээлэл өгнө.  Хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтанууд оролцохоос гадна Авлигатай тэмцэх газрын мэргэжилтэн оролцож төрийн байгууллагын ил тод байдлын тухай иргэдтэй ярилцах юм. Хэлэлцүүлэг 2013 оын 5 дугаар сарын 31-нд  12:30 цагаас нийслэлийн Иргэний танхимд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …