Аргын тоололын 10 сарын 27-ны ням гараг, билгийн тоололын намрын адаг хар нохой сарын шинийн 23-ны адьяа гараг, 2 хар мэнгэтэй, төмөр хөлөлтэй, арвидахын барилдлагатай, улаан бар өдөр. Өдрийн наран 7:52 цагаас мандаж, 18:00 цагт жаргана.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
