“Бүтээлч Үйлс” ХК-иас 5000 ширхэг амны хаалт үйлдвэрлэн Налайх дүүрэгт хүлээлгэж өглөө

БНХАУ-д бүртгэгдсэн “Ковид-19” шинэ коронавирусын халдварын улмаас нийслэл, дүүргийн хэмжээнд амны хаалтны хүрэлцээ, хангамж дутагдалтай байна.
Тиймээс Налайх дүүргийн Онцгой комиссоос Налайх дүүрэгт оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бүтээлч үйлс” ХК-д амны хаалт үйлдвэрлэх чиглэлээр хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг дэмжин, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, “Бүтээлч үйлс” ХК-аас цэвэр хөвөн даавуун амны хаалтыг 5000 ширхэгийг үйлдвэрлэн Налайх дүүрэгт албан ёсоор хүлээлгэн өглөө.

Эдгээр амны хаалтыг найм нь хорооны Ажлын албанд тус бүр 450 ширхэгийг хуваарилан хүлээлгэн өгөхийн зэрэгцээ эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, гадна орчинд ажилладаг “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Дулааны станц зэрэг байгууллагуудад өнөөдөр дүүргийн удирдлагууд хүлээлгэн өглөө.

Энэхүү амны хаалтыг цэвэр хөвөн даавуун материалаар үйлдвэрлэсэн бөгөөд 2 цаг зүүж, угаан хэрэглэн дахин ашиглах боломжтой юм.
Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн, амны хаалт үйлдвэрлэж, дүүрэгт хүлээлгэн өгсөн “Бүтээлч үйлс” ХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлье.

Дашрамд дурдахад Налайх  дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр ЖДҮДТ-ийн оёдлын машиныг Эрүүл мэндийн төвд шилжүүлэн эмнэлгийн ажилчид ажлын бус цагаар өөрсдөө дотооддоо ашиглах амны хаалтаа үйлдвэрлэж байна.

Иймд иргэд та бүхнийг ч гэсэн олон нийтийн газраар явахдаа амны хаалтыг тогтмол хэрэглэж, өөрийн болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалахыг уриалж байна.



http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …