Цагаан сарын баяртай холбогдолтой сурталчилгааны зурагт самбаруудыг буулгаагүй ААНБ-д холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч байна

Шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан “Цагаан сарын баяр”-ыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тухай Mонгол улсын Eрөнхийлөгчийн  2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар-10 гаргасан зарлигийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд, супермаркетууд, олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа явуулж буй аж ахуйн нэгж иргэний болон зар сурталчилгааны самбар ашиглан цагаан сарын баярын сурталчилгаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаж байна.

АПУ дэйри ХХК, Милко ХХК, Жи Эн Бевережис ХХК-иуд цагаан сарын баяртай холбогдолтой сурталчилгааны зурагт самбаруудыг бүрэн буулгаж сурталчилгааг даруй зогсоогоогүй тул холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.


НМХГ

http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …