Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 5. Сугар гараг. Шийдэм одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Уул

Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах,, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …