Дуучин Becky буюу Г.Мөнхбаяр “The voice of Mongolia” шоуны шүүгчдийг гайхшрууллаа

 Дуучин Becky буюу Г.Мөнхбаяр уран бүтээлээсээ хэсэг хөндийрсөн байсан ч “The voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улиралд өөрийгөө сорьж, дуучныхаа карьерыг дахин үргэлжлүүлэхээр шийджээ. Тэрээр өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ны орой Монгол НD телевизийн  The Voice of Mongolia нэвтрүүлэгт оролцож тус шоуны шүүгчдийг гайхшруулан тэнцэж Монгол Улсын гавьяат жүжигчин, шүүгч Д.Отгонбаярын багт орсон юм.

   Дуучин Г.Мөнхбаяр нь өнгөрөгч 2019 онд Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг авч, БНСУ-ын нийслэл Сөүл хотноо жил бүр зохион байгуулдаг соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS”-т оролцож тэргүүн байр эзлэн “Гранпри” шагналын эзэн болж байсан билээ.

   Ийнхүү өөрт заяасан авьяас билгээ мэдлэг боловсролоороо чимж яваа тэрээр тус шоуны хүчтэй өрсөлдөгчдийн нэг байж монголчуудыг байлдан дагуулах нь тодорхой боллоо.

https://youtu.be/N9aRoJUOfdo

http://credit-n.ru/offers-zaim/creditter-srochnye-zaymi-online.html

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …