“Сэтгүүлч Батдорж” сангаас долоо дахь удаагийн тэтгэлэгт уралдаанаа зарлалаа

“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлзүйн ангид сурч байгаа оюутнуудад зориулсан долоо дахь удаагийн тэтгэлэгт уралдааныг зарлалаа. Монголд тогтмол хэвлэл үүссэн түүхэн өдрөөр энэхүү уралдааныг зарлаж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагч нарыг тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилээс уралдааны шалгаруулалтад бага зэргийн өөрчлөлт оруулж 2 үе шаттайгаар зохион байгуулдаг болсон юм. Эхний шатанд эссэ бичих бөгөөд шалгуурт тэнцсэн тохиолдолд телевизийн сурвалжилга бэлтгэх ажээ.

Энэ жилийн уралдааны нэгдүгээр шатны эссэ бичлэг “Ондоошил” сэдэвтэй байх бөгөөд 500-гаас дээш үгтэй байх шалгуур тавьжээ. Хоёрдугаар шатанд шалгарсан оюутнууд 3 хүртэлх минутад багтааж үйл явдлын бус чөлөөт сэдвээр телевизийн сурвалжилга бэлтгэнэ. Сурвалжилга бэлтгэхэд “Сэтгүүлч Батдорж” сангийнхан редакцуудад хуваарилах зэргээр дэмжлэг үзүүлэх юм байна. Энэхүү уралдаанд бүтээлээрээ шалгарч тэргүүн байр эзэлсэн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Сэтгүүлч Батдорж” сангаас олгодог.

Энэхүү уралдаанд сэтгүүлзүйн хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох бөгөөд эссэг www.batdorj_found@yahoo.com хаягаар хүлээн авна. Тэргүүн байрт шалгарсан оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг олгохоос гадна тусгай байрт 5 оюутан шалгаруулж мөнгөн урамшуулал гардуулан өгнө гэдгийг зохион байгуулагч “Хэвлэлийн эрх чөлөө төв” ТББ-ынхан онцоллоо. Өнгөрсөн 6 удаагийн уралдааны тэргүүн болон тусгай байрт шалгарсан оюутнуудад “Сэтгүүлч Батдорж” сангаас нийт 17 сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийжээ.

http://credit-n.ru/informacija.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …