Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрхийн тэмцээн цуцлагджээ

Энэтхэг улсад 2020 оны гуравдугаар сарын 18-22-нд зохион байгуулахаар товлосон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрхийн олгох тэмцээн цуцлагджээ.

Коронавируснийн халдвараас урьдчилан сэргийлж тус тэмцээнийг цуцалж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBА/-ноос өнөөдөр албан ёсоор мэдэгдэв.

Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн баг “Токио-2020” олимпын наадмын эрх авч, багийн спортын түүхэнд анхдагч болсон бол эрэгтэйчүүдийн баг энэ тэмцээнээс эрх авах боломж байгаа юм.

Дашрамд дуулгахад, “Токио-2020” олимпын эрх олгох тэмцээнийг дөрөвдүгээр сард Унгар улсад зохион байгуулахаар FIBА, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-той зөвшилцөж байгаа аж. 

http://credit-n.ru/zaymi-listing.html

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …