Онигоо

05өөөөөБагш:
-…тодорхой боллоо, яагаад гэвэл… гэсэн үгтэй өгүүлбэр зохиогоорой.
Лена:
– Бороо орох нь тодорхой боллоо, яагаад гэвэл үүл гарав.
– Сайн байна. Одоо Вовка
– Эмээ сонин авав.
– Буруу байна.
– Зөв өө багшаа. Тэр жорлонд орох нь тодорхой боллоо, яагаад гэвэл тэр чинь уншиж чаддаггүй юм чинь.

***                      ***                         ***

Нарийн харамчаараа өөрийн сумандаа байтугай зэргэлдээ гурван суманд зартай “Нарийн” Нямаа гуай үхэх гэж байна гэнэ.
-Хань минь чи миний дэргэд байна уу?
-Байна.
-Хүүхдүүд?
-Хүүхдүүд чинь бүгдээрээ дэргэд чинь зогсож байна.
-Ач зээ, ах дүү нар минь ирсэн үү?
-Ирсээн. Бүгд дэргэд чинь зогсож байна.
-Тийм бол цаад гал тогооны гэрлээ унтраагаач! Тогны тоолуур  гүйгээд байна!

***                      ***                         ***

Нэг муухай хараалч тотьтой нэг залуу байжээ. Гэтэл тэр залуу найз бүсгүйтэй болоод гэртээ авчрах болоод тотьныхоо 2 хөлнөөс утас уяад зүүнээс нь татвал “Сайн байна уу”, баруунаас нь татвал “Ямар хөөрхөн охин бэ” гэж хэлээрэй гуйж байна гэжээ. Найз охин нь гэрт нь ирээд:
-Ямар хөөрхөн тоть вэ гээд зүүн хөлнийх нь утаснаас татвал
-Сайн байна уу гэж нөгөө охин баярлаад баруунаас нь татвал
-Ямар хөөрхөн охин бэ гэхлээр нь бүр баярлаад
-Хоёулангаас нь татвал яадаг юм бол гэтэл тоть хариуд нь
-Уначихдаг юм байгааздээ үхжийсэн сэгсгэр лалрын суга аа гэж гэнээ

***                      ***                         ***

Осолд орсон жолооч ухаан оров.

–  би хаана байна вэ?

– та 5 номерт байна

– эмнэлэгт үү, эсвэл шоронд уу?

***                      ***                         ***

Нэг  эр компьютерийнхээ хойно суун  зогсоо зайгүй юм шивэн сууна. Гэтэл гэнэт  цонхоор нь цаасанд ороосон  тоосго орж ирээд  мониторыг нь оноод  будаа  болгочихов. Уурласан эр  тоосгыг авч ороосон цаасыг нь  дэлгэж үзвэл  “Хамгийн  хямд үнээр чанартай монитор зарна. Утас….” гээд  биччихсэн байжээ.

***                      ***                         ***

Туулай, өмхий хүрэн хоёр гүйж яваад духаараа мөргөлдөн ухаан алдан унажээ. Хэсэг хугацааны дараа сэргэсэн тэр хоёр  ой санамжаа  алдаад хэн болохоо санадаггүй гэнэ.

Туулай: Хөөе би хэн болохоо санадаггүй, чи намайг сайн дүрслээд хэлээд өгөөч гэжээ.

Өмхий хүрэн: Бөөрөнхий  ахар сүүлтэй, саарал өнгийн арьстай, дэлдэн чихтэй, жижгэвтэр биетэй

Туулай:  Аан тэгвэл би туулай болж таарлаа, харин чи  жижигхэн, дундуураа судалтай,  муухай үнэртэй юм байна…

Өмхий хүрэн:  Яанаа тэгвэл би бөгс юм байна л даа…

 

Санал болгох мэдээ

Мөнгөн шөнийн инээмсэглэл -2017 /хошин видео/

Ugluu.mn