МАН-ын дэргэдэх “Шинэ Хүч” хөдөлгөөнийг үндэслэгч, Норвегийн Амьдралын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, хөгжлийн бодлого судлаач М.Найданхүү МАН-аас зарласан “Монгол улсын хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний уралдаанд дэд байр эзэллээ.
Тус эрдэм шинжилгээний бүтээл шалгаруулах уралдаанд нийт 50 гариу эрдэмтэн, улс төр судлаачид, оюутнуудын бүтээл ирсэнээс МАН-ын дэргэдэх Шинэ хүч хөдөлгөөний үндэслэгч М.Найданхүү дэд байрыг эзлэж таван сая төгрөгөөр шагнуулсан билээ. Ингээд түүний бичсэн Монгол улсын хөгжлийн төсөл эрдэм шинжилгээний бүтээлийн талаар тодруулсан юм.
Ингээд юуны өмнө дэд байр эзлэсэн тань баяр хүргэе. Төслийн бүтээн байгуулалтын загвар, судалгаа шинжилгээнийхээ бүтээлийн талаар товч танилцуулна уу.
Баярлалаа. Ерөнхийдөө “Алтан дундаж нийгмийг бүтээе” гэсэн утга санааг агуулсан хөтөлбөр гаргасан. Энэхүү судалгааны ажлаа би 2002 оноос эхлэн Норвеги улсын Амьдарлын шинжлэх ухааны их сургуульд сурч байх хугацаандаа хийсэн судалгааны материал дээр тулгуурлан бичсэн. Монгол улс бол мал аж ахуй голлосон улс тиймээс ирээдүйд мал ах ахуйг зөв системд оруулан хөгжүүлэх, дараагаар нь нийслэл хотод тулгараад буй асуудлуудыг шийдье, гэрэлтэй гэгээтэй хоттой больё, замын түгжрээнээсээ салъя, агаарын бохирдлыг байхгүй болгоё гэх мэтчилэн улс орны хэмжээнд тулгамдаад буй 10 асуудлыг шийдэе гэсэн зорилгоор энэхүү хөтөлбөрөө гаргаж тавьсан.
Норвеги улсын хөгжлийн төсөл загвараас санаа авах болсон шалтгаан.
Норвеги улс нь манай оронтой адил мал аж ахуй голлосон орон гэхдээ баялагаа зөв ашиглаж бүтээн байгуулалыг бий болгон бага зардлаар улсаа хөгжүүлж чадсан орон. Тиймээс манай улс Норвеги улсын хөгжлийн дэвшилтэд загвараас санаа аван хөгжиж болно гэсэн үүднээс санаа аван бичсэн. Хөтөлбөрийн маань гол санаа бол байгаа юм аа ашиглая, байхгүйгээ бүтээн байгуулья, бага зардлаар улс орноо хөгжүүлэе гэсэн санааг агуулсан.
О.Рана