Англи улсын иргэний шинжилгээний сорьцийг ХӨСҮТ рүү илгээжээ

Covid19 вирусын халдвар авсан нь тогтоогдсон Франц улсын иргэнтэй Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хамт зорчиж ирсэн Англи улсын иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтат багийн нутаг Ямаат уул нэртэй газар орчуулагч, тогооч, жолоочийн хамт тусгаарлаад байгаа. Тэгвэл өчигдөр мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг очиж ажиллан тусгаарлагдсан иргэдээс сорьц авч Увс аймгаас ХӨСҮТ-рүү газраар зөөвөрлөлөө. Тодруулбал сорьц тээвэрлэх машин өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ний 17 цаг 45 минутад Улаанбаатар хот руу гарсан байна. Одоогоор англи улсын иргэний биеийн байдал хэвийн байна гэж Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар цахим хуудсандаа мэдээлжээ.

http://credit-n.ru/calc.html

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …