Өвөл болоод бүсгүйчүүд дулаахан олны харцыг булаах үслэг эдлэлээ өмсөхөөр яарч буй бизээ. Харин дурлаж дурлаж авсан гоемсог шуба сайхан арчилж хадгалахгүй бол сор нь налж хэлбэрээ алдаж эхэлдэг билээ. Үслэг эдлэлийг сайн хадгалавал олон жил болсон ч хэвээр байдаг байна. Шубыг аль болох өмсөж явах хэрэгтэй, өмсөхгүй хадгалах тусам л мууддаг, яг л хайртай амьтан шигээ салхилуулж байгаарай. Өмсөхгүй далд байгаа ч гэсэн хааяа уутнаас нь гаргаж салхилуулах хэрэгтэй. Ингээд та бүхэндээ үслэг эдлэл арчлах хэдэн зөвлөгөөг өгье.
Булга, үнэгэн шуба өмссөн үедээ хүн ихтэй газар чихдэлцэхээс татгалзах хэрэгтэй тэгэхгүй бол үс нь унаж, өнгөө алдана.
Туулай, булга, үнэг, хэрэм, тарвага аль ч арьс норох дургуй байдаг. Мэдээж бороонд өмсөхгүй л дээ, нойтон цасанд ч аль болох норгохгүй байх хэрэгтэй, машинаар явах эсвэл шүхэр авч явах хэрэгтэй, зун л шүхэр барьдаг гэж битгий бодоорой.
Хэрвээ норгосон тохиолдолд газ халуун плитк, парнаас хол байлгах хэрэгтэй. Харин сайтар сэгсрэх хэрэгтэй, мөн хуурай щеткоор самнаарай.
Зөвхөн шкафанд хадгалах ёстой. Чемодан, хайрцаг цүнхнээс татгалзаарай. Хаяа салхинд тавих хэрэгтэй, үслэг эдлэл амьсгалах дуртай байдаг.
Том чөлөөтэй даавуун уутанд л хадгалаарай.
Мольны эсрэг бодисыг кармаанд нь хийхээ мартваа.
Мэдээж аль болох муухай болгохгүйг л хичээх хэрэгтэй. Хэрвээ тоос шороонд дарагдаж өнгө зүсээ алдсан бол хими цэвэрлэгээнд өгөх гэж яарсны хэрэггүй. Хими цэвэрлэгээнд өгөх болсон үгүйг мэдэхийн тулд та шуба руугаа үлээж үзээрэй хэрвээ үс нь удаан тогтохгүй хэвэндээ орж байвал цэвэрлэх болоогүй л гэсэн үг. Мөн шубан дээрээ цүнх үүрч болохгүй.
mglradio.com