Х.Амгаланбаатар: Цалинг 36.9 хувиар нэмэх шаард­лагатай байна

цалин3logoИрэх  оны  төсөв  хэлэл­цэж   байгаатай  холбог­дуу­­лан ца­лин тэтгэвэр тэт­гэмжийг нэмэгдүүлэх талаар хө­дөлмөр нийг­мийн гурван талт хэлэл­цээр явагдаж байна.

Үүн­тэй холбогдуулан МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгалан­баатар “Өнөө­­­дөр манай ажил хөдөл­мөр эрхлэж буй дээд мэргэ­жилтэй хү­­мүүс 400-500 мян­ган төгрөгийн цалин авч бай­на. Тэгэхээр инфляцийн түвшинтэй  харицуулаад үзэ­хээр дээд боловсролтой мэр­­гэжлийнхээ ажлыг хийж байгаа хүмүүс маань ядуу, нэн ядуугийн түв­шинд амьдарч байна.

Ийм учраас МҮЭХ-ны тавьж буй саналыг олон талаас нь судалж гар­цыг хамт олохыг хүсч бай­на. Хуулийн дагуу бол цалин хөлсийг эдийн зас­гийн өсөлт, имфляцийн түв­шинтэй уаялдуулан нэм­нэ гэж байдаг. Энэ нь ма­най гурван талын нэгдсэн байр суурь, гол зарчим болох хэрэг­тэй байна. Энэ чиглэлээр бол 36.9 хувиар цалинг нэмэх шаард­лагтай байна, тэтгэвэр тэт­гэмжийг имфляцийн түв­шин­тэй уяалдуулах нэмэх ёстой гэж үзэж байна” гэв.

Харин Монголын ажил олгогч эздийн нэгдсэн хол­бооны гүйцэтгэх захи­рал Х.Ганбаатар “Бид нар асуу­­далд бодитойгоор хан­дах хэрэгтэй. МҮЭХ-ноос гаргаж буй санал бол тооцоо судал­гаатай, үндэслэлтэй санал гэдгийг ойлгож бай­гаа. Төсөв удахгүй бат­лагдана. Тиймээс төсөв бат­лагдахаас өмнө 200 тэр­бумаа хаана, хаана хэ­дэн төгрөг хуваарилах юм бэ гэдгээ ярилцаад энэ сарын 30-наас өмнө батлах хэрэг­тэй байна” гэв.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …