Монгол Улс энэ оны гуравдугаар сарын 23-ны байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 12.4% буюу 153.1 сая ам.доллароор бага импорт хийжээ.
Энэ дунд хамгийн их хэмжээгээр буурсан нь автомашины импорт байна. Тодруулбал, 2020 он гарснаас гуравдугаар сарын 23-н хүртэлх хугацаанд нийт 13,110 ширхэг суудлын автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5,201 ширхэг буюу 28 хувиар буурсан дүн юм. Үүнийг дагаад бензиний импорт 15.5 хувь буурсан үзүүлэлтэй байна. Харин ачааны автомашины импорт 4,128 ширхэг буюу 4.2 хувиар өссөн байна.
Хүнсний бүтээгдэхүүний импортын хувьд мөн буурсан байна. Гуравдугаар сарын 23-н хүртэл Монгол Улсын импортолсон хүнсний хэмжээ өмнөх оныхоос 900 мянган ам.доллар буюу 0.8 хувиар буурчээ.
Хүснэгт. Импортолсон хүнсний бүтээгдэхүүн ба жилийн өөрчлөлт
Хүнсний бүтээгдэхүүн | Тоо, хэмжээ | Өмнөх оноос өөрчлөгдсөн байдал |
---|---|---|
Сүү, өтгөрүүлсэн, хуурай сүү(тн) | 862.6 | -999.8 |
Өндөг(сая ширхэг) | 27.9 | -1.1 |
Цагаан будаа (тн) | 4,730.40 | -361.80 |
Улаанбуудайн гурил (тн) | 6831.1 | 6831.1 |
Тахиа, гахайн мах, өөх(тн) | 2,215.90 | -473.4 |
Хүнсний ногоо (тн) | 16,194.10 | 541.6 |
Жимс (тн) | 4,455.60 | -1,971.50 |
Ургамал, мал амьтны тос(тн) | 5,081.10 | 432.6 |
Элсэн чихэр (тн) | 16,660.50 | 4,021.30 |
Харин энэ хугацаанд манай улс нийт 8.5 сая ширхэг амны хаалт импортолжээ. Мөн коронавирусийн оношлуур 922 ширхэг, хамгаалалтын иж бүрэн 8,695 хувцас, 4.1 сая ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл оруулж ирсэн байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар