Өнөө шөнө говь талын нутгаар салхи шуургатай

Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэрч, говь талын нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

-Гуравдугаар сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-

Энэ сарын 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 30-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 27-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 30-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх төлөвтэй байна.

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

Гуравдугаар 29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Эх сурвалж: ЦУОШГ

http://credit-n.ru/potreb-kredit.html

Санал болгох мэдээ

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна

“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын …