Д.Нямхүү: Гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас Covid19-ийн тархалтын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр нийт тусгаарлагдсан иргэдийн талаарх мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ” Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн тусгаарлагдаж, эмчилгээ, шинжилгээ, ажиглалтад хамрагдаад байна.

2020 оны гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар 12 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй.

Эмнэлэгт байгаа халдвартай монгол болон франц иргэнд захианууд ирж байна.

“Сайхан сэтгэл гаргаж эх орондоо иргэдээ авчраад эдгээж, эрүүл мэндэд нь анхаарч байгаад төр засагтаа баярлалаа. Зөв шийдвэр гаргаж байна. Өөрсдийн иргэддээ тусалж чадахгүй байгаа дэлхийн улс орнуудыг бид харж байгаа.

Гадаадад байгаа гар мухардсан иргэдээ авчирч ах, дүүтэй нь ойртуулж, эх оронд нь авчирч байгаа нь төр засгийн гавьяа юм” гэж захидалд бичсэн байна. Ингэж бие биендээ сэтгэлийн дэм өгч байна. Ингэж сэтгэлийн дэм гэдэг эмчилгээний хувьд бараг 50 хувь. Сайхан дэмжлэг авна гэдэг нь монгол хүний хувьд хувь заяа аз юм. Хэдхэн монголчууд бас их хувь заяатай шүү гэж хэлье. Бие биенээ муулж ажил үйлст нь болон нөхцөл байдалд муугаар нөлөөлөхийн оронд намайг муулаачээ гэж коронавирус сануулж байна” гэсэн юм.

http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …