Нийтийн дууны супер шоу тоглолт болно

   Дуунд дуртай монголчууддаа зориулсан энэ намрын хамгийн сүүлчийн нийтийн дууны супер шоу “Монгол түмний аялгуу” тоглолт 11-р сарын 8-ны 19.00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд ганцхан удаа тоглогдох гэж байна.

   Тоглолтонд МУГЖ Д.Энхзул, Б.Батбаяр, Ч.Бат-Эрдэнэ, Ч.Амаржаргал, С.Ганзориг, С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, Л.Болдбаатар, Ц.Эрдэнэтунгалаг, Д.Намсрайноров, Э.Төрмандах, Д.Бурмаа, Л.Банзрагч, А.Мөнхбат, С.Мөнхсоёл, Н.Баасандорж, Э.Оюумаа, М.Отгонгэрэл, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ, П.Идэржавхлан, С.Энх-Эрдэнэ, Э.Болд, Б.Чулуунчимэг гээд нийтийн дууны үе үеийн төлөөлөл, сор болсон дуучид оролцож, түмэн олныхоо сэтгэлд хоногшсон хит ая дуунуудаа үзэгч олондоо хүргэх аж. Мөн тоглолтын үеэр тасалбарын дугаараар азтан шалгаруулж үзэгчдийнхээ аз хийморийг урамшуулах юм байна.

    Та бүхэн хайртай настан буурлууд, аав ээж, ахан дүүс, гэр бүлийнхээ хамт энэ намрын нийтийн дууны хамгийн сүүлчийн супер шоу болох “Монгол түмний аялгуу” тоглолтонд хүрэлцэн ирж нэгэн үдшийн турш хамгийн хайртай дуучидтайгаа хамгийн дуртай дуугаа хамтдаа дуулан цэнгэж сэтгэлийн таашаал эдлээрэй хэмээн урин залж байна.

   Тоглолтын тасалбарыг Монгол Бөхийн Өргөөний кассаас худалдан авах боломжтой төдийгүй “Ноён зууч” 1950 лавлах та бүхний хүссэн газар үнэгүй хүргэх болно.

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …