Н.Баярмаа ДАШТ-д 9-р байранд шалгарлаа

Bayarmaa_hundiin_urgultМанай улсын хүндийг өргөлтийн шигшээ багийн ганц тамирчин болох Н.Баярмаа “Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ”-д оролцож, есдүгээр байр эзэлжээ.

Тэрээр тэмцээний 63 кг жинд 220 кг (99-121)-ыг өргөсөн үзүүлэлтээр 21 тамирчнаас есдүгээр байрт жагссан байна. Хэдий тэрээр насны хувьд жингийнхээ хамгийн ахмад нь байсан боловч эхний аравт багтаж чадсан нь том амжилт юм.

Сонирхуулахад, ДАШТ-д 59 улсын 317 тамирчин эмэгтэйчүүдийн долоо, эрэгтэйчүүдийн найман жинд хүч сорьсон бөгөөд эмэгтэйчүүдийн +75 кг-д ОХУ-ын тамирчин Татьяна Каширина огцмоор 190 кг-ыг өргөж дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …