Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 09. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 16. Бархасвадь гараг. Салхины эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр.
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Мод
Өдрийн наран 6 цаг 14 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.