Монгол банк: Бодлогын хүүгээ буурууллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг нэг хувиар бууруулж 09 хувьд хүргэлээ.

Мөнгөний бодлогын хороо одоогоос яг сарын өмнө гуравдугаар сарын 11-ний өдрийн хурлаар бодлогын хүүг мөн л нэг  нэгж хувиар бууруулж байсан юм. Ингэснээр Монголбанк нэг сарын хугацаанд хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ буурууллаа.

Шинэ коронавирусний дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ. Вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийг идэвхжүүлэх үүдэсний мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг авч байгаа нь энэ юм.

http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html http://credit-n.ru/debitovaya-karta.html

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …