Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Г. Эрдэнэчимэгийн 2020 оны анхны шинэ уран бүтээл болох “Нэг голын ус” дууны клип өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж сонсогчдын хүртээл болжээ.
“Нэг голын ус” дууны үгийг Х.Соёмбо бичиж , аяыг М.Болд зохиосон байна.
“Нэг голын ус” дууны үг
Нэг голын ус нь
Хаа хүрэхийг мэдэхгүй еэ хөө
Мянган уулсыг тойроод
Рашаан болохыг таашгүй еэ хөө
Ах дүү та нараа санахаараа
Аяганд нулимс дүүрээд ирлээ
Алсын газраас зориод ирэхээрээ
сайхандаа жаргая
Нэг эхийн үрс нь
Ямархан явахыг мэдэхгүй еэ хөө
Мянган бээрийг туулаад
Хаахана суухыг таашгүй еэ хөө
Ах дүү та нараа санахаараа
Аяганд нулимс дүүрээд ирлээ
Алсын газраас зориод ирэхээрээ
сайхандаа жаргая