Нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байна

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Отгонсүх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн дөрвөн га газарт цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг санаачлан, өдгөө ажил хэрэг болгоод байна.

Тодруулбал Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байна. Одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа, явган хүний замын тохижилтын ажлыг хийж байгаа бөгөөд энэ зун бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Уг цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ногоон байгууламжийн ажилд сайн дураараа оролцох иргэдтэй хамтран ажиллахадз нээлттэй гэдгийг Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Отгонсүх онцоллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

http://credit-n.ru/kreditnye-karty-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html

Санал болгох мэдээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.07.22) Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Л.Гантөмөр, П.Ганзориг нар …