Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын Билгийн тооллын 4. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Гал
Өдрийн наран 5 цаг 41 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.
Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал
зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.