Эмэгтэй гэрэл зурагчдын “Ертөнцийн өнгө” нэртэй үзэсгэлэн гарна

“Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаны дарга Г.Эрдэнэтуяа, гэрэл зурагчин С.Бадамханд нар хамтран “Ертөнцийн өнгө” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг ирэх 11-р сарын 1-нд “Blue Moon” арт галерейд нээхээр болжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа тус өдрийн 12:00 цагт болно. 

“Ертөнцийн өнгө” үзэсгэлэн гурван өдрийн турш дэлгэгдэх юм байна.

Сонирхуулахад, гэрэл зурагчин эмэгтэйчүүд маань 2011 онд “Таван өнгө” нэртэй анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан бол 2012 онд “Амьдралын өнгө” хэмээх хоёр дахь хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байжээ.  

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …