ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал 16:00 цагт МУГТ У.Мөнх-Эрдэнийг хүлээн авч уулзана

19da35a13b0be756bigКазахстаны Алматы хотноо зохиогдсон Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эх орондоо хүрэл медаль авчирсан билээ. Энэ удаагийн ДАШТ-ий рингэнд тулалдсан Монголын бусад зургаан боксчны хувьд ялагдаж, тэмцээнээ дуусгасан юм. 2013 оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д 116 орны 576 тамирчин оролцсоноос гавьяат маань хүрэлтэй ирсэн. Түүний хамгийн сүүлийн тоглолт болох мөнгийн төлөөх тоглолтонд шүүгч нарын зүгээс нэлээн булхайтай шүүсэн гэдгийг спорт сонирхогч, шүүмжлэгчид  хэлж байгаа юм.

Ингээд эх орныхоо нэрийг  2013 оны Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-нд гаргаад ирсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, боксчин У.Мөнх-Эрдэнийг өнөөдөр  ССАЖЯамны 302 тоотод  16:00 цагт ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авч уулзан талархал илэрхийлэх юм байна. Сэтгүүлчид холбогдох мэдээллийг 88008075 авч болно.

О.Рана

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …