Нийслэлийн Засаг Даргын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/590 дугаар захирамжийн дагуу Монголын жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрөөс бэлтгэлдээ орлоо.
Бэлтгэлд зөвхөн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн хамрагдана. Бэлтгэлийн өмнө тамирчдын биеийн халууныг шалгаж, гарыг тогтмол ариутган, 2 цаг тутамд заалны ариутгалыг хийх зэрэг мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж шаардлага, стандартыг мөрдөж ажиллах юм гэж Биеийн тамир, спортын газраас мэдээлэв.