Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг томиллоо

Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх, шинээр томилох, Дэд Ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаас гаргасан УИХ-ын тогтоолоор Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О. Эрдэмбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж,  Г. Дөлгөөнийг Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр томиллоо.

Мөн Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийг 2019.11.22-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчид дэвшүүлэн томилсонтой холбогдуулж Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд  Г. Энхтайваныг томилов.

ГАНБЯМБЫН ДӨЛГӨӨН

Ажлын туршлага:

  • 2020 онд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч
  • 2018-2020 онд Төрийн банкны гүйцэтгэх захирал  
  • 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банк- Дэд захирал бөгөөд ЭҮУГ-ын захирал
  • 2015-2016 онд Монгол банкны Хянан шалгалтын газар- Ахлах хянан шалгагч
  • 2014-2015 онд Люксенбургийн  “Шродёрс” хөрөнгө оруулалтын сан – Шинжээч
  • 2010-2013 онд Монгол банкны Хянан шалгалтын газар- Хянан шалгагч
  • 2008-2010 онд Монгол банкны  Бүртгэл хэлтэс- Нягтлан бодогч

Боловсрол, мэргэжил:

  • 2004-2008 онд Люхенбүргийн их сургууль –  ОУ эдийн засагч бакалавр
  • 2004-2008 онд МУИС-ОУХС – ОУ-ын эдийн засагч бакалавр

ГАНБОЛДЫН ЭНХТАЙВАН

Ажлын туршлага:

  • 2020 онд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
  • 2018-2020 онд Монголын үндэсний давхар даатгалын корпораци- Гүйцэтгэх захирал
  • 2015- 2018 онд Хөдөө аж ахуйн давхар даатгалын корпораци- Гүйцэтгэх захирал
  • 2013- 2015 онд Лондон дахь Bank of America Merrill Lynch, Глобал комплаенсийн хэлтэс- Шинжээч
  • 2011- 2012 онд Монгол Улсын Гадаад Харилцааны Яам- Сайдын гүйцэтгэх туслах, Эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдааны хэлтсийн атташе
  • 2007- 2011 онд Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо –  Даатгалын хэлтсийн хяналтын ажилтан, Олон улсын хамтын ажиллагааны газрын ахлах ажилтан

Бололвсрол, мэргэжил:

  • 2019 онд Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургууль-Хуулийн магистр  
  • 2013 онд Сент-Эндрюсийн их сургууль-  Олон улсын бизнесийн магистр
  • 2007 онд Литл Рок дахь Арканзагийн их сургууль-Бизнесийн удирдлагын бакалавр

Эх сурвалж: Монгол банк

http://credit-n.ru/calc.html http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …