“Оюут Улаан” зэс, алтны талбайд судалгаа хийжээ

xanadu-mines1Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани /ASX: XAM/ зэс, алтны Оюут Улаан төслийг хэрэгжүүлдэг. Төслийн талбай нь Оюутолгой ордоос зүүн хойш 275 км зайд оршдог бөгөөд энэхүү хайгуулын лицензтэй талбайг өнгөрсөн зургаадугаар сард Канадын “Тэмүжин Майнинг” корпорациас худалдан авснаа зарласан юм.

Тус компани Оюут Улаан төслийн зэс, алтны талбайд 780 метрийн өрөмдлөг хийж, геофизик болон геохимийн судалгаа явуулсан байна. Судалгааны дүнгээс үзэхэд 85 метрийн гүнээс 0,75 хувийн зэсэнд 0,54 грамм алт, 36 метрийн гүнээс 1,49 хувийн зэсэнд 1,02 грамм алт тус тус илэрчээ. Түүнчлэн дараагийн өрөмдлөг хийх талбайг сонгож, хугацааг тодорхойлсон байна.

эх сурвалж: mining.news.mn

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …