Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаан болно

5Монгол улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн нэрэмжит Шонхор-Олимп дээд сургуулийн оюутнуудын дунд сар бүр уламжлал болгон зохиогддог Монгол бөхийн барилдаан 10-р сарын 31-нд болох гэж байна.

Барилдаанд сургуулийн нэгээс дөрөвдүгээр курсийн оюутнууд эр бяраа сорьдог бөгөөд олон жилийн өмнөөс уламжлал болон зохиогдож ирсэн тус барилдаанаас ирээдүйн монголын олон алдарт бөх төрдөг ажээ. Тодруулбал, Улсын харцага Ө.Даваабаатар сурч байх хугацаандаа олон түрүүлсэн бол сүүл үед хурц арслан Ш.Шинэбаяр босоо байлаа. Харин өнгөрсөн жил Баярхүүгийн Бат-Өлзий дөрөв түрүүлэн гайхуулсан. Энэ жил Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Ц.Саранзолбоо, Төв аймгийн Баян сумын харьяат Миеэжавын Батнасан, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат Халтархүүгийн Лувсаншарав, мөн аймгийн Ц.Болдбаатар, Баян-Өлгийн Б.Сундуй, Говь-Алтайн Э.Жүгдэрнамжил, Увсын Б.Батбаян, Хөвсгөлийн Га.Бат-Эрдэнэ, Э.Баасанжав нар сургуулийнхаа аваргын төлөө хүч үзэх нь тодорхой юм.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …