Д.Нямхүү: ХӨСҮТ-д 102 хүн ажиглалтанд байна

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

“Тэрбээр өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гараад, дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Ингээд эдгэрсэн хүний тоо 15 болж байгаа. Мөн ойрын хугацаанд хоёр хүн эмнэлгээс дараагийн шатны ажиглалт руу шилжих юм. Иргэдээс таван төрлийн сорьц авч, 2-3 хоног давтан шинжлээд халдвар илрэхгүй бол дараагийн шатны хяналт руу шилжүүлж байгаа.

Гурван лабораторид нийтдээ 80 хүнд шинжилгээ хийсэн байна. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Эдгээрийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 29 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 21 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 102 хүн ажиглалт, тусгаарлалт, тандалтад байна” гэсэн мэдээллийг өглөө.

Д. Нарангэрэл:Нийт өвчлөгсдийн 40-50 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, халдвар цааш тарааж байна

Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл” ДЭМБ-ын байгууллагаас ээлжит зөвлөмж, мэдээллүүдийг улс орнуудад хүргэсээр байна. Нийт өвчлөгсдийн 40-50 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, халдвар цааш тарааж байна. Мөн тусаад эдгэсэн хүмүүст эсрэг биет үүсэх буюу дархлаа тогтох нь бага байна. Иймд хүн бүрд коронавирусийн халдвар авах эрсдэл бий гэдгийг анхаарах хэрэгтэй.

Мөн хөл хориог жаахан ч болтугай сулруулбал аюултай гэдгийг Ухань хотод болж буй үйл явдал харуулж байна. Сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын тус хотод халдвар дахин дэгдэж эхэлсэн. ХБНГУ-д ч мөн хөл хориог сулруулсны дараа эргээд халдвар дэгдэж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна” гэв.

http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …