“Формула 1” уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сард эхлэхээр болжээ. Энэ удаагийн тэмцээн үзэгчгүйгээр явагдах юм байна.
“Формула-1” ангиллын машины уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 5-нд эхэлнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр, “Формулы-1” удирдлага зохих мэдэгдлийг Олон улсын автомашины холбооноос өнгөрсөн баасан гарагт авчээ.
Тэмцээн Австрид хоёр үе шаттайгаар явагдана. Тэмцээний эхний шат 7 дугаар сарын 5-нд явагдах бол 2 дугаар шат 7 дугаар сарын 8 эсвэл 9-нд болж магадгүй аж. Үүний дараа Их Британид мөн хоёр үе шаттайгаар явагдах аж. Тэмцээнийг үзэгчгүйгээр явуулах бөгөөд шууд дамжуулалт хийх телевизийн баг л нэвтрэх боломжтой. Коронавирусний цар тахлын улмаас “Формулы-1”-н хуваарьт томоохон өөрчлөлт орсон юм. Өмнө нь Австрали, Монако, Францад болох ёстой байсан Гран-при цуцлагдсан бол Бахрейн, Вьетнам, Канад, Хятад, Нидерланд, Испани, Азербайжан, Канадад болох ёстой байсан тэмцээнүүд тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.